ЭТТ бондын арилжаа эхэллээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээ өнөөдөр /2021.03.30/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо. ЭТТ бондын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021.03.26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Үнэт цаасыг бүртгэх”, 2021.03.29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр “Анхдагч зах зээл дээр арилжаалах” албан ёсны зөвшөөрлүүдийг тус тус олгоод байна. ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг бөгөөд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах  ажлыг дэмжиж байна. Мөн уг бонд нь … Continue reading ЭТТ бондын арилжаа эхэллээ